Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах тухай санамж бичигт БНСУ-ын “Юхан” группийн гүйцэтгэх захирал Жу Үг Жэ, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага тэргүүн Пак Жон Ху болон Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Болдбаатар нарын хүмүүс гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь түймэрт сүйдсэн ойг нөхөн сэргээхээр төлөвлөж байна. “Юхан” группийн охин компани болох “Юхан кембэрли” Сэлэнгэ аймгийн Тужийн нарсан ойг нөхөн сэргээсэн туршлагатай юм байна.
