“Приус” маркийн машины жолооч бусдыг санаатайгаар мөргөж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороонд орших “Вива сити” хотхоны замын урд энэ сарын 6-7-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд уг гэмт хэрэг гарчээ. Энэ хэргийн талаарх дуудлага тухайн үед тус дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Үүний дагуу уг хэргийг шалгаж байгаа аж.
Бусдыг санаатайгаар мөргөсөн жолоочийг шалгаж байна
