Японы Токио хотод болж байгаа даамын Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээний түргэн тоглолтод Монголын баг мөнгөн медаль хүртжээ. Манай баг Тайвань, Макао, Хонгконг, Японы I болон II шигшээ багийг хожин аваргын төлөөх тоглолтод БНХАУ-д багт ялагдлаа. Энэ ангилалд Хонгконгийн баг хүрэл медалийг хүртсэн байна. Энэ удаагийн Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн “Ирээдүй”, “Алтан хүү” клуб болон Архангай аймгийн төлөөлөл багтлаа.
1-р ширээ – ОУИМ Ц.Сүхбат (БГД, “Ирээдүй” даамын академи)
2-р ширээ – ДДХМ Э.Даариймаа (СБД, “Алтан хүү” клуб)
3-р ширээ – Спортын мастер Н.Хангай (БГД, “Ирээдүй” даамын академи)
4-р ширээ – Спортын мастер Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг, “Даам Месси” клуб)
