О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тулалдахаар боллоо


Их Британийн Ливерпүүл хотод болж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ хүрэл медалийн төлөө рингэнээ тулалдахаар боллоо.

Тэрээр маргааш медалийн төлөө эзэн орны тамирчин Камара Оделтэй учраа таарав. Хэрэв О.Бямба-Эрдэнэ өрсөлдөгчөө ялсан тохиолдолд Монголын боксчдын ДАШТ-ий 17 дахь медалийн эзэн болох юм.

Түүний хувьд үндсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин, Рубeн Пинейро Санчес нарын удирдлага дор Дэлхийн аваргад өрсөлдөж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *