Таксины жолоочтой эхнэрээ хардаж жолоочийг нь дайрсан байж болзошгүй


“Приус” маркийн машины жолооч бусдыг санаатайгаар мөргөж буй бичлэг цахим орчинд цацагдаад байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хороонд орших “Вива сити” хотхоны замын урд энэ сарын 6-7-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд уг гэмт хэрэг гарчээ. Энэ хэргийн талаарх дуудлага тухайн үед тус дүүргийн Цагдаагийн хэлтэст ирсэн байна. Үүний дагуу уг хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа юм. Эхний байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд таксины жолоочтой эхнэрээ хардаж, машинаар нь жолоочийн биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *