Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3% буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн голомттой. 2005-2025 онд тарваган тахлаар нийт 31 хүн өвчилжээ. Энэ нь жилд дунджаар 1-2 хүн халдвар авч, 35 хувь нь нас барсан гэсэн үг. Тарваган тахлаар 2020 онд хамгийн олон буюу 6 хүн өвчилсөн байна.
Хөвсгөл аймагт хамгийн сүүлд 2015 онд тарваган тахлаар 2 хүн өвчилж, 1 нь нас барж, 1 нь эдгэрчээ.
Тарваган тахал нь хавар 4 дүгээр сараас идэвхжиж, 8-9 дүгээр сард оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс эхлэн намжмал байдалд ордог.
