Уулын дугуйн УАШТ-ий шилдгүүд тодров


Монголын дугуйн холбооны томоохон уламжлалт тэмцээний нэг уулын дугуйн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ удаа “Авто ойл” ХХК-ний нэрэмжит Хандгайтын аманд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд Ховд, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгууд болон Улаанбаатар хотын нийт 21 клуб, байгууллагын 130 гаруй шилдэг тамирчид оролцож, уулын замын сорилтод ур чадвар, хатуужлаа харууллаа.

Тэмцээний Элит ангиллын халуун өрсөлдөөнөөс Ази тивийн аваргын мөнгөн медальт, Төв ургац клубийн тамирчин, ОУХМ Х.Тэмүүлэн хурд, тэсвэрийн гайхамшигт тоглолтоороо түрүүлэн улсын аваргаар тодорсон бол эмэгтэйчүүдийн элит ангилалд ОУХМ Ц.Солонго ялалт байгуулж, алтан медалийн эзэн боллоо.

Тэмцээний шагналт байр эзэлсэн бүх тамирчдад ивээн тэтгэгч байгууллага болох “Авто ойл” ХХК-ний бүтээгдэхүүн гардуулсан юм.

Тэмцээний дүн мэдээ:

🚴‍♂️Элит /эрэгтэй/

🥇Х.Тэмүүлэн /Төв ургац/

🥈Э.Болор-Эрдэнэ /Catco racing team/

🥉Э.Жавхланбат /Төв ургац/

🚴‍♀️Элит /эмэгтэй/

🥇Ц.Солонго /Алдар спорт хороо/

🥈Г.Энхжин /Catco racing team/

🥉Э.Энхмаа /Алдар спорт хороо/

🚴‍♂️Мастер 30-39 нас

🥇Д.Базаррагчаа /Хувиараа/

🥈Н.Алтаншагай /Рөүд Монголиа/

🥉М.Билгүүн /Рөүд Монголиа/

🚴‍♂️Мастер 40-49 нас

🥇Ч.Азжаргал /Алдар спорт хороо/

🥈Н.Жанцансамбуу /Улаанбаатар нийгэмлэг/

🥉Б.Отгонбаяр /Дугуйтай Дархан/

🚴‍♂️Мастер 50-59 нас

🥇Д.Шинэбаяр /Хоршоолол/

🥈Д.Энхтөр /Хоршоолол/

🥉О.Доржсүрэн /Манай найзууд/

🚴‍♂️Мастер 60+

🥇Б.Баасансүрэн /УДА/

🥈Д.Энх-Од /Хоршоолол/

🥉Д.Энхтайван /Атиллаа/


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *