Хийлдэг гудастайгаа салхинд туугдан, Хяргас нуурын хойд эргээс урд эрэгт хүрчээ


Увс аймгийн Малчин сумын Хайрхан багийн нутаг дахь Хяргас нууранд хийлдэг гудастай хүн алга болжээ. Уг хүн Хяргас нуурын хойд эрэг Хартэрмэст гэр бүлээрээ амарч байсан аж. Тэрээр 9-р сарын 7-ны 20:30 цагийн орчимд нууранд хийлдэг гудастай хөвж байгаад, салхинд туугдан алга болсон гэнэ. Түүнийг ар гэрийнхэн нь осолдсон байж болзошгүй хэмээн 20:58 цагт аврагчдад ханджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид 9-р сарын 8-ны өдрийн 07:00 цагаас иргэн Х /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт нуурын эргээс урд зүгт 8 км зайтай Загасны хошуу гэдэг газраас эсэн мэнд олжээ. Тэрээр хийлдэг гудастайгаа салхинд туугдан хөвсөөр нуурын урд эрэгт хүрсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *