114 албан хаагч 350 оюутан цэвэрлэгээнд оролцжээ


Нийт 114 ажилтан албан хаагч, 350 оюутнууд хамтран 34 техник хэрэгсэлтэй Баянзүрх дүүргийн Туул гол дагуу, Чингэлтэй дүүргийн Зүрх уул, Сүхбаатар дүүргийн Их бага баян, Халзангийн давааны хог хаягдлыг цэвэрллээ. Үүгээр нийслэлийн ногоон бүсийн цэвэрлэгээний дуусч байгаа юм байна.

Нийслэлийн Онцгой байдал, Байгаль орчны газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Экологийн цагдаагийн алба, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллага , Монголын оюутны холбооныхон оролцжээ.

Хог цэвэрлэгээгээр нийслэлийн нутаг дэвсгэрийн 2,169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг амжилттай цэвэрлэж дуусгажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *