2025 он гарсаар онцгойгийн аврагчид 3621 хүний амь аварчээ


 Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 3828 гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3621 хүний амь, 345.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3175 нь гал түймэр, 482 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 22 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,48 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *