Байранд гал гарч, 59 настай эрэгтэй угаартжээ


Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багт өчигдөр орой айл шатав. Уг галын дуудлага 9-р сарын 10-ны 22:06 цагт гал сөнөөгчдөд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, байрны гал тогоо болон тагт бүрэн шатаж байсан аж.

Уг галд 59 настай эрэгтэй угаартсан байна. Түүнийг БОЭТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 8 том хүн, 4 хүүхдийг гаргажээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *