Балбад болсон үймээний дараа бидний бодох зүйл


Эсэргүүцэгчид #Nepo Baby болон #Nepo Kids гэсэн хоёр уриа лоозонг өргөнөөр ашиглалаа.
Улстөрчид болон тэдний гэр бүлийнхний тансаг амьдралын хэв маягийг харуулсан хэд хэдэн видео цацагдсаны дараа энэ хоёр нэр томъёо сүүлийн хэдэн долоо хоног олон нийтийн сүлжээгээр алдартай болоод байв.

Балбад болсон үймээн түр намжлаа. Анх авлига хээл хахуулийг эсэргүүцсэн залуучуудын тайван жагсаалыг улстөрчид хааж боон, бүр Үндсэн хуульдаа гар дүрж, жагсаал хийхийг хориглосноор хурцдах үйл явц эхэлсэн. Дээр нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хориг тавьснаар жагсаал нь үймээн самуун болон хувирсан юм.

Даваа гарагт Катмандугийн гудамжинд олон мянган хүн өөрсдийгөө Z Gen гэж тодорхойлсон лоозон барин, жагсаал улам ширүүссэн. Мягмар гарагт эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, жагсагчид парламентын ордон, Балбын Конгресс намын төв байр, Ерөнхий сайд асан Шер Бахадур Деубагийн гэрийг галдан шатаасан байна. Мөн өөр хэд хэдэн улстөрчийн гэрийг сүйтгэж, зарим нь амиа алдав.

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГ ХОРИГЛОВ

Эсэргүүцлийн жагсаалын цөм нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хаасан явдал байв. Балбын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн яаманд бүртгүүлэх хугацаагаа биелүүлээгүй тул WhatsApp, Instagram, Facebook зэрэг олон нийтийн сүлжээний 26 платформыг хориглох тухай Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэрээс жагсаал эхэлсэн.

Даваа гарагт болсон жагсаал Катманду болон Балбын бусад зарим хотод хүчирхийлэл болж, 19 жагсагч цагдаа нартай мөргөлдөн, амиа алджээ. Эмх замбараагүй байдал эхэлснээс хойш нийт амь үрэгдэгсдийн тоо 22 болсон мэдээлэл байна.

ЖАГСАГЧИД ЯМАР ШААРДЛАГА ТАВЬСАН БЭ?

Тэд хоёр үндсэн шаардлага тавьсан. Засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавьсан хоригийг цуцлах, албан тушаалтнуудын авлигыг таслан зогсоох.

19 настай, коллежийн оюутан Бину BBC-д өгсөн ярилцлагадаа “Бид Балбад авлигыг зогсоохыг хүсэж байна” гэжээ.  “Удирдагчид сонгуулийн үеэр ямар нэг зүйл амладаг ч биелүүлдэггүй. Тэд л ийм олон асуудлын шалтгаан болдог” Нийгмийн сүлжээний хориг нь түүний боловсролыг тасалдуулж, онлаин хичээл, сургалтын нөөцөд хандах хандалтыг хязгаарласан” гэж тэрбээр нэмж хэлэв.

Контент бүтээгч Субхана “GenZ-ийнхэн одоо зогсохгүй. ЗГ-ын шийдвэр зөвхөн олон нийтийн сүлжээгээр зогсохгүй бидний дуу хоолойг боомилох үйл явц гэж харж байна. Бид үүнийг зөвшөөрөхгүй” гэж бухимдлаа илэрхийлжээ.

#NEPO BABY БОЛОН NEPO KIDS

Эсэргүүцэгчид #Nepo Baby болон #Nepo Kids гэсэн хоёр уриа лоозон өргөнөөр ашиглалаа. Балбад улстөрчид болон тэдний гэр бүлийнхний тансаг амьдралын хэв маягийг харуулсан хэд хэдэн видео цацагдсаны дараа энэ хоёр нэр томьёо сүүлийн хэдэн долоо хоног олон нийтийн сүлжээгээр алдартай болоод байв.

Улстөрчдийн гэр бүлийнхэн, үр хүүхдүүдийнх нь хэт тансаглал энгийн балбачуудад таалагдаагүй. Тэд татварын мөнгө бол тэдний тансаглалын мөнгө биш хэмээн эсэргүүцсэн. Тансаг машин, тансаг байшин, хэдэн зуун саяын цүнх, ээмэг зүүлт, хэрээс хэтэрсэн тансаглал, тэгш бус байдал ийнхүү Балбын залуусыг улс орон даяар эсэргүүцлийн жагсаалд ямар нэгэн албадлагагүйгээр нэгтгэв.

Эмнэлэг, сургууль хүрэлцээгүй, өргөн хэрэглээний барааны үнэ хэт өндөр, үндэсний мөнгөн тэмдэгийнх нь ханш сул, амьдралын түвшин доогуур байдаг нь иргэдийн уур бухимдлыг ийнхүү дэвэргэжээ.

БАЛБААС БИДЭНД ҮЛДЭХ СУРГАМЖ

Балбад болсон үймээн самууныг нийгмийн сүлжээгээр Дэлхий даяараа анхааралтай ажиглалаа. Манайхан ч мэдээлэл авч болох бүхий л хэрэгслээр Монгол, Балба хоёрыг харьцуулсан судалгаа хийгээд амжив.

Төрийн ажлыг нийгмийн сүлжээнд мэргэжлийн түвшинд аваачсан нь улстөрчид харин өөрсдөө юм

Яг ийм сургамж өнгөрсөн хавар Монгол Улсад болсон. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглал залуу үеийнхний дургүйцлийг хүргэж, үүнээсээ болж суудлаасаа буусан. Харин ч манай залуусын боловсролын түвшин өндөр, хүрэх зорилго тодорхой, гол удирдагчтай байлаа.

Гэхдээ жагсаал цуглаан хийхийг хааж боох сонирхол ялангуяа сүүлийн үеийн улстөрчдөд бий. Бүүр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нэгэнтээ “Фэйсбүүкийг 3 сар хаая” хэмээн уриалж, олны дургүйг хүргээд амжсан шүү.

Ер нь төрийн ажлыг нийгмийн сүлжээгээр хийж, мэргэжлийн хандлагыг сонирхлын түвшинд аваачсан нь улстөрчид харин өөрсдөө юм. Сошиалд тавьсан улстөрчдийн рийл, бичлэг, зураг хөрөг бол кино цаашаа болсныг бүгд бэлхнээ харж байна. Заримдаа хэн дуртай улстөрч хэн нэгнийг өөрт нь таалагдаагүйн төлөө ажил мэргэжлээр нь цоллож, нийгмийн сүлжээнд буллидэх явдал ил цагаандаа гарсан. Хэлж ярьж байгаа нь хаан аятай, өөрсдийгөө бүхний дарга, бидний дайсан мэт үзэгч улстөрчдийн увайгүй байдал сүүлийн үед олны дургүйцлийг ихэд төрүүлэх болсон.

Хэдхэн сая хүн амтай, хоёр том хөршийн дунд байдаг манай улсын хувьд дээрээ ч, доороо ч ул суурьтай хандах ёстойг Балбад болсон үймээн сануулсан болов уу.

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ЮУ ӨГҮҮЛЭВ

Олон нийтийн сүлжээгээр цацаж байгаа мэдээллийн доорх сэтгэгдлүүд харин нэгийг өгүүлж байгааг Та анзаарав уу?

… Монголд Балба шиг байдал үүсэхэд тун ойрхон байгаа даа.

…. Ямар хүчтэй тэмцэж чадаж байна.. Аливаад үйлийн үр байдаг

…. Бид одоо л авилгач, хулгайч нартаа үйлийн үрийг нь үүрүүлэх цаг ирсэн байх аа. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг жамтай:

…. Зүгээр л аймшиг! Авилга, хулгайд идэгдсэн, ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлсан, улных болтол нь ядуу дорой, өрнөөс өрний хооронд амьдруулсан, хууль бусаар хагартлаа баяжиж, ард түмний дээрээс нулимж байгаа Монголын төрийн эрх баригч хулгайчуудын өмнөөс түгшиж айж байна! Өөрсдөө айж, алдаа эндэгдлээ засаж, хүний гарт биш, хүний жамаар үхье гэж бодох ухаан байдаг болов уу?! Энэ аймшигт явдлыг харж, сонсож байгаа гэж найдъя!🙏🙏🙏Зүгээр л аймшиг!

..🙏🙏Нэгэнт ийм байдалд хүрсэн цагт улангассан хүмүүсийг зогсоож хүчрэхгүй болно😢😢😢

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *