“Макс групп”-ийн хөрөнгө оруулалттай “Цэнгазар” ХХК Монгол Улсын дотоодын шохойн хэрэгцээний 25%-ийг дангаар хангах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэрээ Говь-Алтай аймагт өчигдөр албан ёсоор нээлээ. Уг үйлдвэрийн нээлтэд зориулан тус компани бэсрэг наадам зохион байгуулав. Бэсрэг наадамд 64 бөх барилдаж, их нас, соёолон морьд уралдуулсан юм.
Хурдан морины бай
- Түрүү – 10 сая төгрөг
- Аман хүзүү – 6 сая төгрөг
- Айргийн гурав – 5 сая төгрөг
- Айргийн дөрөв – 3 сая төгрөг
- Айргийн тав – 1 сая төгрөг
Их нас
Их насны морьдын уралдаанд 30-аад хүлэг шандас сорив. Айргийн 5:
- Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, сумын алдарт уяач З.Мөнх-Эрдэнийн цэгээн.
- Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Доржнямбуугийн хүрэн.
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, сумын алдарт уяач Ганзоригийн Улсболдын хүрэн.
- Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, сумын алдарт уяач Б.Тарваагийн хар морь.
- Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Б.Энх-Эрдэнийн хонгор.
Соёолон
Уг наадмын хурдан соёолонгийн уралдаанд Говь-Алтай, Ховд, Завхан, Баянхонгор аймгийн уяачид 17 соёолонгоо оролцуулжээ. Айргийн 5:
- Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Л.Чойжамцын хүрэн үрээ
- Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат С.Гүррагчаагийн уяж сойсон хар үрээ.
- Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Алтанхуягийн уясан бор үрээ.
- Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Чойжамцын хүрэн халзан үрээ.
- Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Мөнхбатын сартай хүрэн үрээ.