Эрдэнийн сургуулийн дээвэр засах 112 сая төгрөг гаргаж өглөө


Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ өчигдөр хуралдан, 2025 оны төсвөө тодотгож, ерөнхий боловсролын сургуулийн дээврийн засварт нэн тэргүүнд шаардлагатай 112 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр тус аймгийн Онцгой комиссоос гаргаж өгөхөөр болсон 45 сая төгрөг дээр нэмэгдэж, нийт 157 сая төгрөг бүрдлээ.

Үүний өмнө тус аймгийн Онцгой комисс Эрдэнэ сумын сургуулийн дээврийг засахад зориулан, аймгийн нөөцөөс 45 сая төгрөг гаргахаар болсон юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *