Хөгжлийн банктай холбоотой 42 хүн, 3 хуулийн этгээдийг хамарсан эрүүгийн хэргийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн 7 хоногт болж, өнөөдөр шийдвэр гаргахаар хэлэлцэж байна. Энэ хэрэгт холбогдсон 42 холбогдогчоос 19 хүнийг улсын яллагч гэм буруутайд тооцож, 23 хүнийг гэм буруугүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах санал гаргав.
Энэ хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, сайд асан Н.Батбаяр нарыг холбогдуулан, Эрүүгийн хуулийн 22.1-2-т зааснаар буруутган, шүүх хэлэлцсэн юм. Ингээд улсын яллагчийн төлөвлөсөн ялыг танилцуулъя.
- Ц.Билгүүнд нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жил хасаж, 3 жил хорих ял оноох.
- Т.Мөнхтулгад хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх
- 5 жил хасаж, 4 жил хорих ял оноох. Өмнө нь оноосон торгох ялаас тусад нь оноов.
- М.Баярмагнайгийн нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жил хасаж, 3 жил хорих ял оноох.
- Б.Шинэбаатарт нийтийн албанд ажиллах эрхийг нь 8 жил хасаж, 4 жил 6 сар хорих ял оноох.
- Н.Мөнхбатад нийтийн албанд ажиллах эрхийг 8 жил хасаж, 5 жил хорих ял оноох.
- Цолмонд нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасаж, 4 жил хорих ял оноох.
- Ц.Баатарбилэгт нийтийн албанд ажиллах эрхийг 8 жил хасан, 7 жил 6 сар хорих ял оноох.
- Ш.Бүтэдэд нийтийн албанд 4 жил ажиллах эрх хасаж, 4 жил хорих ял оноох.
- Б.Мөнхтөрд нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жил хасаж, 7 жил хорих ял оноох.
- Г.Байгалмаад 3 жил 6 сар хорих ял оноох.
- Б.Батбаатарт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасан, 3 жил хорих ял оноох.
- Ч.Өлзийд нийтийн албанд 5 жил ажиллах эрх хасаж, 3 жил хорих ял оноох.
- Г.Батдоржид нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасан, 4 жил хорих ял оноох.
- Н.Батбаярт нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасаж, 5 жил хорих ял оноох
- Э.Эрдэнэбилэгт нийтийн албанд 4 жил ажиллах эрх хасаж, 4 жил 6 сар хорих ял оноох.
- П.Мягмардоржид нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасаж, 4 жил хорих ял оноов.
- НБЦ компанид өндөгний цаас үйлдвэрлэх эрхийг нь 2 жил хасан, 180 сая төгрөгөөр торгох,
- “Инжир” ХХК-д аялал жуулчлал эрхлэх эрхийг нь 2 жил хасан, 120 сая төгрөгөөр торгох.
- “Ганхүдэр-Орд” ХХК-д гадаад, дотоод худалдаа эрхлэх эрхийг нь 2 жил хасан, 120 сая төгрөгөөр торгох ял оноох.
- Шүүгдэгч Сүхболдоос гэмт хэрэг үйлдэж олсон 3 сая төгрөгийг нь албадан гаргуулах ял тус тус төлөвлөжээ. Шүүгдэгч нарыг нээлттэй хорих ангид хорих, цагдан хоригдсон хүмүүсийн цагдан хоригдсон хугацааг хорих ялын хугацаанаас хасаж тооцохоор улсын яллагч шүүхэд танилцууллаа.