Ц.Нямдорж: Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын алийг нь дэмжиж байгаагаа хэлэхгүй


МАН-ын гишүүн, УИХ-ын дарга асан Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордонд орж ирлээ. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

УИХ-ын дарга асан Ц.Нямдорж:

-МАН-ын даргын сонгуулийн талаар та байр сууриа илэрхийлээч?

-Аливаа нам хурлаа хийж, даргаа сонгодог ердийн л үзэгдэл ш дээ. Хэтэрхий улстөржүүлээд, дээрээс нь хэвлэлийн хар мэдээнүүд яваад, энэ нь олон нийтэд буруу зөрүү ойлголт өгөөд байх шиг байна. Энэ бол таатай зүйл биш. Угаасаа их хурал хуралдах хугацаа нь болчихсон, дүрмээрээ. Тэрнийхээ дагуу хуралдана.

Б ганц зүйл хэлье. Энэ хурлаа хурдан хийгээч ээ л гэж байгаа юм. Д.Амарбаясгалан дарга нэр дэвшинэ гэдгээ дуугарчих шиг болсон. Г.Занданшатар дарга бас тийм бодолтой байгаа байх.

-Та хэнийг дэмжиж байгаа вэ?

-Хэлэхгүй ш дээ. Хэлэх асуудал биш. МАН-ын асуудал хүссэн ч эс хүссэн ч төрийн асуудал болчихдог. Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль бас цаг хугацааны асуудал болчихлоо. Даргаа сонгохдоо энийг бас бодолцох байх.

-Ямар хүн намын дарга болоосой гэж бодож байна вэ?

-Аль аль нь боломжтой. Г.Занданшатар их хурлын дарга хийж байсан. Намын ер нарийн бичгийн дарга хийж байсан. Одоо Ерөнхий сайд. Д.Амарбаясгалан бас намын ерөнхий нарийн бичгийн даргаар багагүй хугацаанд ажилласан. Хэд хэдэн сонгууль удирдсан. Одоо их хурлын дарга хийж байна. Аль аль нь боломжийн хүмүүс.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хооронд ан цав үүсэх асуудал олон удаа гарч байгаа. АН-ын үед ч гарч л байсан. Манай намын үед ч гарч л байсан. Эмгэг өвчний шинжтэй болчихсон эд, наадах чинь. Хэзээ зүгээр болох юм байгаа юм. Би сайн мэдэхгүй байна.

Г.Занданшатарын ЗГ-ыг хэр сайн ажиллаж байна гэж та үзэж байгаа вэ?

-Наад ЗГ-ын чинь ажлыг дүгнэх хугацаа болоогүй. 100 хоног нь ч болоогүй байгаа биз дээ. Ер нь сайдаар томилогдсон хүн жил болж байж ажлынхаа дөрөөнд ордог ш дээ.


One response to “Ц.Нямдорж: Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын алийг нь дэмжиж байгаагаа хэлэхгүй”

  1. манай намыхан залуучуудад зайгаа өгөх хэрэгтэй Занданшатар бол хэрэггүй байх нутаг усандаа гараагүй нэр хүнд уначихсан их хурлын сонгуул.р тм хүнийг ард түмэн хэрэггүй тэтгэвэрт гар гэж Дүнгээ тавьсан одоо болно гэж үзэж байна ёрөнхиилөгч бас нөлөө хиивэл намын даргын өрсөлдөөн ардчилсан утгаа алдна ёрөнхиилөгч намаасаа татгалзаж ёрөнхиилөгч болсоноо мартаад бх шиг бна

Leave a Reply to т Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *