Ойрын өдрүүдэд нийт нутгаарч сэрүүсэн, агаарын температур шөнөдөө хасах хэмийг зааж эхэллээ. Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 16-17-нд шилжих шөнө Монгол Улсын нутаг дэвсгэрт хамгийн хүйтэн хоносон газар нь Баянхонгор аймгийн Гурванбулаг сум. Энд -12 хэм хүйтэн хонолоо.
Өнгөрсөн шөнө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -6 -12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +3 +9 градус дулаан, бусад нутгаар +2 -4 градус хоносон байна.