Дэлхийн хамгийн хэцүү мега төсөл


Хятадын Сычуань мужийн Чендү хотыг -Төвөдийн Лхас хоттой холбосон төмөр замын төслийг дэлхийн хамгийн хэцүү мега төсөл хэмээн нэрлэх болжээ. Уг төсөл нь инженерчлэлийн хувьд хамгийн сорилттой мега төслүүдийн бөгөөд “Тэнгэрийн зам” хэмээн нэрийддэг аж.

Далайн түвшнээс дээш 3,000 метрийн өндөрт орших Төвөдийн өндөрлөгийг дайран өнгөрөх энэхүү төмөр замын нийт урт нь 1,800 гаруй километр. Өндөр уулс, гүн хавцал, цаст оргилуудыг дайран өнгөрөх бөгөөд нийт замын 80 гаруй хувийг туннель, гүүр эзэлнэ.

Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрлахаас гадна хөрсний эвдрэл, мөнх цэвдэг, аадар бороо зэрэг байгалийн үзэгдлүүд ихтэй учир төмөр замын бүтээн байгуулалтад асар их хугацаа, техникийн шаардлагууд тавигдаж буй ажээ. Түүнчлэн өндөрлөг бүсэд хүмүүс ажиллахад эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс барилгын ажилд тусгай хүчилтөрөгчийн хангамж, эмнэлгийн үйлчилгээг бүрдүүлж буй.

Одоогийн байдлаар Чендүгээс Лхас руу машинаар явахад 3-4 хоног зарцуулдаг бол, төмөр зам ашиглалтад орсноор ердөө 13 цагийн дотор зорчих боломж бүрдэнэ хэмээн онцолжээ. Хэдийгээр барилгын ажил асар их зардалтай ч, тус төслийг 2030 он гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Хятадын инженерийн чадавхийн дээд амжилтыг харуулах төдийгүй, тус улсын баруун хэсгийн хөгжилд шинэ хуудсыг нээнэ хэмээн үзжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *