Каргогоор хар тамхи оруулж ирж зардаг этгээдийг баривчиллаа


Монгол Улсын хилээр хар тамхи хууль бусаар оруулж ирэн, бусдад худалддаг этгээдийг Хар тамхитэй тэмцэх газар өнөөдөр дайчлан баривчиллаа. Тэрээр олон улсын карго үйлчилгээгээр гадаадаас синтетик хар тамхи оруулж ирдэг байжээ. Хар тамхитэй тэмцэх газрын ажилтнууд түүний нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дахь гэрээс нь сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэртэй 310 грамм бодисыг эд мөрийн баримт болгон, хурааж авсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *