Алга болсон хүүг хайх нисдэг тэрэг хүслээ


Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайханмод гэдэг газарт 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт 2 настай хүүхэд сураггүй болоод байна. Иргэн Ц ойгоос мод бэлтгэхдээ гэр бүлээрээ очжээ. 2 настай хүүгээ машиндаа унтуулсан аж. Эцэг эхийгээ түр холдох хойгуур хүү алга болсон байна.

Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ШШГГ, хүүхдийн байгууллагын албан хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран ажиллаж байна. Өнөөдрөөс эрлийн хүрээг өргөжүүлэн зохион байгуулж байгаа аж.

Хүүхдийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар агаараас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлэхийг УОК-оос хүслээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *