Ойд алга болсон хүүг хайхаар эрэлч нохойтой аврагчид хөдөлжээ


Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайханмод гэх газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16:55 цагт Онцгой байдлын газарт ирлээ. Аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 30 км зайд мод бэлтгэж байсан иргэн Ц-ийн 2 настай хүү П алга болжээ. Түүнийг машиндаа унтаж байх хойгуур эцэг, эх нь мод ойртуулаад ирсэн аж. Тэр хооронд хүү алга болсон байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд хамтран эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Одоогийн байдлаар Тариалан сумын засаг даргын орлогч, Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн 210 гаруй иргэн, төрийн албан хаагчид, 38 машин, 2 мотоцикл, 4 морьтойгоор 4–5 км-ийн радиуст ойг самнаж байна. Мөн тус аймгийн засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг болон Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэлч нохойтойгоор Сайханмод руу хөдөлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *