Ц.Дамдинсүрэнгийн охин Занабазарын Лхам Норжүнма бурхнаа музейд өглөө


Төрийн 3 удаагийн шагналт, академич, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн гэр бүлд Өндөр гэгээн Занабазарын анхны хийцлэлд хамаарахуйц Лхам Норжүнма бурхан байдаг аж. Түүнийгээ Ц.Дамдинсүрэнгийн охин, монголч эрдэмтэн, доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова өчигдөр Чингис хаан үндэсний музейд хандивлалаа. Их эрдэмтний хадгалж байсан Монголын түүх, соёлын үнэт өв болсон ховор бүтээлийг Чингис хаан үндэсний музейн үнэт үзмэр болгон хадгалуулав.
Энэ үеэр монголч эрдэмтэн, доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова, Ц.Дамдинсүрэнгийн отгон шавь ахмад эрдэмтэн Р.Отгонбаатар нар уг бурхны тухай сонирхолтой дурсамж яриа өрнүүллээ.

Энэ үйл ажиллагаанд академич Д.Төмөртогоо, ШУА-ийн дэд ерөнхийлөгч асан академич Т.Дорж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Г.Эрэгзэн, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор О.Шинэбаяр, МУИС-ийн багш, доктор (Ph.D), профессор Б.Түвшинтөгс, ахмад эрдэмтэн Р.Отгонбаатар зэрэг хүндтэй зочин байлцлаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *