Загастайн даваанд цас орж, халтиргаа үүсжээ


Завхан аймгийн Улиастай, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Алдархаан, Идэр сумын нутгаар 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 1-26 см цас орлоо. Үүний улмаас авто замын зорчих хэсэг мөстөж, халтиргаа гулгаа үүссэнийг тус аймгийн Онцгой байдлын газар сэрэмжлүүллээ.

Загастайн давааны замын зорчих хэсэгт машин зорчих боломжгүй болоод байна. Тиймээс зам хэвийн болтол ийшээ зорчихгүй байхыг жолооч нарт зөвлөе!

Ард, иргэд та бүхэн хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, өвлийн дугуйтай, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явахыг анхааруулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *