Нөхрөө хөнөөхөөр тарианд нь уксус, ундаанд нь хулганы хор хийжээ


Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат Ч.О нь нууц амраг Б.Ц-тэй бүлэглэн, нөхрийнхөө ундаанд хулганы шингэн хор хийж уулгажээ. Хэд хоногийн дараа архинд хүнсний зориулалттай уксус хийж уулгасан байна. Үүний улмаас нөхөр нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтжээ. Нөхрөө эмнэлэгт эмчлүүлж байх үед нь сахих нэрийдлээр хажууд нь байж, тарианы шингэнд нь хүнсний зориулалттай уксус хийж, алахыг завджээ. Нууц амраг нь түүнтэй уг хэргийг бүлэглэн үйлдсэн байна.

Энэ хэрэгт нь Увс аймгийн анхан шатны шүүх Ч.О-д 13 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид, түүний нууц амраг Б.Ц-т 12 жил хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэх ял оноожээ. Гэсэн ч тэд давж заалдсан байна. Давж заалдах шатны шүүх уг ялыг хэвээр үлдээжээ.

Уг нь Ч.О нөхөртэйгөө 17 жил хамт амьдарч, дөрвөн хүүхэдтэй болжээ. Нөхөр нь эхнэрээ өөр хүнтэй болсныг 2023 оноос гадарлаж эхэлсэн байна.


One response to “Нөхрөө хөнөөхөөр тарианд нь уксус, ундаанд нь хулганы хор хийжээ”

  1. ymar nuureeree davj zaalddag baina aa sanaataigaar huniig buleglen hunuuh gesen baij zugeer salaad yvchihgui ed hurungud ni shunaa yu muu shulam

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *