Тракторын араас мөргөж, замын хажуу руу унажээ


Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Дөрөв гэдэг газар өнгөрсөн шөнө суудлын машин авто замын хажуу руу онхолджээ. Эрдэнэбүрэн сумаас Жаргалант сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Э “Лексус 470” загварын суудлын машинаараа урдаа явж байсан тракторын араас мөргөж, замын хажуу руу унасан байна. Уг машин унахдаа жолооны хүрд нь дотогш чихэгдэн, жолооч нь хавчуулагджээ. Түүнийг гаргуулахаар 9-р сарын 21-ний 21:30 цагт аврагчдад хандсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги очиж, уг хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өглөө.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *