Цахим орчинд pokerrr 2 аппликэйшинд “Хаан омаха”, “Залуус” нэртэй өрөө үүсгэн, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 1 бүлгийн 6 этгээдийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар баривчиллаа. Хууль бусаар олсон орлогоор худалдан авсан тээврийн хэрэгслийг битүүмжилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
“Хаан омаха”, “Залуус” өрөөний 6 этгээдийг баривчиллаа
