Баян-Өлгий аймгийн 2 суманд өнгөрсөн шөнө 0.5 мм, Завхан аймгийн 1 суманд 2.0 мм цас орлоо. Үүнээс Завхан аймгийн Яруу суманд хамгийн их буюу 25-30 см зузаан цас тогтжээ.
Орхон аймгийн 1 суманд 2 мм, Өмнөговь аймгийн 15 суманд 0.3-36 мм, Увс аймгийн 6 суманд 0.2-2 мм, Хөвсгөл аймгийн 5 суманд 4 мм бороо оров. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.


