Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг хүчингүй болгох тухай иргэн О.Батхүүгийн санаачилсан нийтийн өргөдлийг өчигдөр УИХ-ын өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэж хуулийн төсөл боловсруулах чиглэлээр судлуулахаар шийдвэрлэлээ. 2024 онд үл хөдлөх борлуулсны 2 хувийн татвараас 115 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн бөгөөд энэ мөнгийг сум дүүргийн төсөвт төвлөрдөг байна. Татварын ерөнхий газрын зүгээс уг татварыг суутгах нь үл хөдлөх борлуулдаг иргэдээс татвар жигд авдаг болоход чиглэх учиртай хэмээн тайлбарлаж байгаа юм. Тэдний тайлбарлаж байгаагаар улсын хэмжээнд нэр дээрээ бүртгэлтэй 2 орон сууц эзэмшдэг иргэд 56 мянга байдаг бол 3 буюу түүнээс дээш орон сууц эзэмшдэг 12 мянган иргэн бий гэнэ.
Үл хөдлөх борлуулсны 2 хувийг татварыг хүчингүй болгох эсэхийг судлахаар боллоо
