Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багт өчигдөр суудлын машин шатав. Уг галын дуудлага 9-р сарын 21-ний өдрийн 13:17 цагт гал сөнөөгчдөд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Г-гийн “Рrius-41” загварын машины хөдөлгүүр шатаж байсан аж.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн Хүрээ уулын ард өвс ачиж явсан ачааны машин өчигдөр орой шатлаа. Энэ тухай дуудлагыг 9-р сарын 21-ний 19:13 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар анги хүлээн авчээ.
Гал сөнөөгчдийг очиход, иргэн А-гийн “Кантер” загварын ачааны машин шатаж байсан аж. Гал сөнөөгчдийг очиход, Баянхутаг сумын засаг даргын орлогчоор ахлуулсан сумын мэргэжлийн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран, галыг унтрааж байжээ.