Улаан тайгын нууцаас


Улаан тайгын байгаль хамгаалагчид намар бүр тайгын гүнд эргүүл хийдэг. Энэ удаад тэд Хөгийн гол, Бусын гол, Мөрөнгийн гол, Харбус, Жошим, Харганын эх орчимд 3 хэсэгт хуваагдан, хяналт шалгалтаар явж байна. 2024 оны намар Бус, Мөрөнгийн чиглэлд тавьсан автомат камераа шалгаж, зураг, бичлэгийг нь хуулан авч, намар, өвлийн байрлал шилжүүлэх мониторинг судалгаа хийж буй аж.

P01[823:822] TT[739] E[114:0000]G[000:0x00] BV[93:-12] IR[F:45] 1974

Тайгын гүнд байрлуулсан автомат камерт буусан зургийг Улаантайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга, Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх олон нийттэй хуваалцлаа. Уг зургаа тэрээр “Байгаль хамгаалагчдын ажлын үр дүнгийн баталгаа энэ гэсэн шиг зургаа даруулж байсан байна. Улаан тайгаа амар амгалангийн диваажин болгохын төлөө хамтдаа…. Бидний нутаг сайхан” гэсэн тайлбартайгаар оруулжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *