Цоохор ирвэс хууль бусаар агнасан гэмт хэрэгтэнг илрүүллээ


Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон “Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнажээ. Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь бусадтай бүлэглэн Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Цоохор ирвэс”-ийг хууль бусаар агнаж бусдад зарж борлуулсан үйлдлийг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл: Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Цоохор ирвэс” нь 22.000.000 төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *