Эрлийг 22:00 цаг хүргээд зогсоожээ


Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, цагдаагийн байгууллагын албан хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, сургууль, ар гэр, сайн дурын иргэд Хөвсгөлийн Тариаланд алга болсон хүүг хайх үйл ажиллагаанд оролцож байна. Эрлийн ажиллагааг өчигдөр Сайханмод гэдэг газраас баруун хойд зүгт 4-5 км радиуст явганаар самналт хийсэн бол үдээс хойш албаны хүмүүсээр ахлуулсан 6 хүн 6 морьтой, Песлонк загварын Ногоон нүдэн дуран, дулаан мэдрэгч нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй алга болсон газраас зүүн урд зүгт 3 км-т Давааны нарийны бэл гэдэг газраар хад асга, ан амьтны үүр байж болох нүх зэргээр хайжээ. Цагдаагийн албан хаагчид явганаар мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлж, нийт 13 км газар явганаар болон морьтойгоор эрэл хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул эрлийг 22:00 цагт зогсоосон байна.

Хээрийн штабт 3 албан хаагч үүрэг гүйцэтгэж, 3, 4 дүгээр бүлэг үдээс хойш эхний цэг буюу штаб дээр ажиллаж, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын албан хаагчид эрлийн ажиллагаанд оролцож байгаа иргэд болон ар гэрийн хүмүүст сэтгэлзүйн сургалтыг зохион байгууллаа гэж эрлийн Шуурхай штабаас мэдэгдлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *