Эх орондоо хүн алаад, Монголд зугтаж ирсэн этгээдийг илрүүллээ


Эх орондоо эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдээд, оргон зайлж, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өнөөдөр (2025.09.24) албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. Тэр 2010 онд бусдын нэр, бичиг баримт ашиглан, Монгол Улсын хилээр орж иржээ. Дараа нь уг бичиг баримтаа устган, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан аж.

Түүнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар илрүүлсэн юм. Улмаар холбогдох байгууллагуудаас хувь хүний мэдээллийг нь тодруулахад БНХАУ-д бусдын амь насыг хохироогоод, оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээд болох нь тогтоогджээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу уг зөрчлийг шийдвэрлэн, Монгол Улсаас түүнийг албадан гаргав. БНХАУ-ын Бээжин хот руу онгоцоор хуяглан хүргэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *