Бусдын буруугаас болж эрүүл мэндээрээ хохирсон даатгуулагчид эмнэлгүүд тусламж үзүүлээд, төлбөрийг нь уг хүнийг хохироосон этгээдээр нөхөн төлүүлдэг. Ингэхдээ прокурорын байгууллагатай хамтран ажилладаг юм.
9 дүгээр сарын 19-24-нд 79 даатгуулагч өрөөлийн буруугаас болж, эмнэлэгт хандахад хүрчээ. Тэдэнд ЭМДС-гаас 54 сая 133 мянга 43 төгрөг зарцуулсан байна. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМДС-г хохиролгүй болголоо.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл:
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ.