Хуримтлалын сан дахь иргэн бүрийн нэр дээрх дансанд 175 мянган төгрөг хуримтлагджээ


Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрсөн байна. Үүнийг Монгол Улсын иргэн бүрт хуваарилахад, 1 иргэнд 138 мянган төгрөгийн ногдол ашиг оногдож байна. Үүн дээр энэ оны эхний 6 сард 36.3 мянган төгрөг нэмэгдэж, нийт 175 мянган төгрөгийн хуримтлал үүсжээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу сан нь “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай болсон. Уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас Хуримтлалын сан бүрддэг. 2024.05.09-нд нээсэн уг сангийн мөнгийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна. Нэрийн дансан дахь хуримтлалаа иргэд “E-Mongolia” цахим платформын профайл цэсэн дэх “Чингис хаан” Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой.

,

3 responses to “Хуримтлалын сан дахь иргэн бүрийн нэр дээрх дансанд 175 мянган төгрөг хуримтлагджээ”

Leave a Reply to ЧОЙБААТАР Цогзолмаа Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *