“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг батлан даалтад гаргасан байна


Бусдын биед гэмтэл учруулсан, олон нийтийн газарт танхайрсан хэрэгт буруутгагдан, цагдан хоригдож байсан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэнг батлан даалтад гаргажээ. Түүнийг цагдан хорих хугацааг сунгуулахаар шүүхэд прокурор хандсан аж.

Гэсэн ч шүүх Эрдэнэбатын Тэмүүлэнг цагдан хорих хугацааг сунгах саналд тусгасан хууль зүйн үндэслэл тодорхойгүй, мөн саналд дурдсан “Үйлдсэн гэмт хэргийн шинж буюу бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, эрүүл мэндэд нь хохирол учруулж, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатай” гэх үндэслэл хуульд тусгагдаагүй, прокурор гаргасан саналынхаа хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг хуульд заасны дагуу шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулаагүй, энэ талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт дурдагдаагүй гэсэн шалтгаанаар татгалзжээ.

Ингэснээр “Эрэл” компанийн Э.Тэмүүлэн гадуур батлан даалтад шалгагдаж байна. Гэхдээ Э.Тэмүүлэнгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хохирогч, яллагдагч нартай уулзахыг хориглох хязгаарлалт хэвээр байгаа юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *