Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд Туул голын эргээс эмэгтэй хүний цогцос олджээ. 19:00 цагт дуудлага хүлээн аваад, нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход, голын хясаан доор хаяг, нас тодорхойгүй О гэдэг эмэгтэйн цогцос байсан аж. Түүнийг голын уснаас гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна. Уг эмэгтэй өөрөө амь үрэгдсэн үү, алуулсан уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоохоор шалгаж байна.
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Шижир-Алт” компанийн уурхайн харалдаах Туул голын эргээс эрэгтэй хүний цогцос олджээ. Уг хүний цогцос голоор урсан ирж, тэнд хайргадсан байдалтай байсан гэнэ. Энэ тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдыг очиход нэр, нас тодорхойгүй эрэгтэйн цогцос Туул голын эргээс 50 метр зайд, хайрагдсан байдалтай байжээ. Түүнийг голоос гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгчээ. Энэ хэргийг хүн амины хэрэг үү, осол уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байна.