Галзуу өвчинтэй тэмцэх Дэлхийн өдрийг 9 дүгээр сарын 28-нд Дэлхий даяар 19 дэх удаагаа зохион байгуулна. Энэ жилийн Дэлхийн өдрийн сэдэв нь “Одоо хийцгээе: би, чи, бүгдээрээ”. Үүгээр чамайг, намайг, бидний хамт олныг хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллаж, бодит өөрчлөлт хийхийг уриалж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг зохион байгуулж эхэлснээс хойших 19 жилийн хугацаанд анх удаа сэдвийн санаанд “галзуу” гэдэг үг орсонгүй. Энэ нь уг хөдөлгөөн Дэлхий нийтийн ой санамжид ямар гүн бат тогтсон болохыг харуулж байна.
Чи яг одоо өөрөө хийж болох зүйлээ хийж эхэлнэ үү! Үүнд: нохойгоо вакцинжуулах, галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх, эрсдэлд өртөхөөс өмнө болон дараах урьдчилан сэргийлэлт (PEP)-ийн талаар мэдлэгтэй болох, эсвэл энэ талын бодлогуудыг сайжруулахын төлөө дуу хоолойгоо хүргэх.
Би – Бусдад үлгэрлэх: бусдыг урамшуулах, мэргэжилтнүүдийг сургах, эсвэл өөрийн хамт олныхоо хийж буй галзуу өвчнийг устгах ажлыг дэмжиж оролцох.
Хамт олон – Нэг баг болж ажиллах: вакцинжуулалтын аян зохион байгуулах, сурагчид ба тэдний гэр бүлд сургалт явуулах, галзуу өвчнийг устгах илүү хүчтэй хөтөлбөрүүдийг шийдвэр гаргагчдаас шаардах.
“Одоо хийцгээе” уриалга нь амьдрал, үхлийн заагийг илтгэнэ.
Галзуу бол анзаарагддаггүй өвчний бүлэгт хамаардаг. Уг өвчнөөр Африк, Ази зэрэг эмзэг буурай, тусламж үйлчилгээ хангалтгүй бүс нутгуудын иргэд хамгийн ихээр хохирсоор байна. Дэлхий даяар 9 минут тутамд 1 хүн галзуу өвчнөөр нас бардаг. Гэтэл энэ өвчнөөс 100% сэргийлэх боломжтой. Энэ боломжийн төлөө бид хамтдаа ажилласнаар галзуу өвчнийг бүр мөсөн устгаж чадна.
9 минут тутамд 1 хүн галзуу өвчнөөр нас бардаг
