Коллежийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаараа нэгэндээ шинэ байшин барьж бэлэглэв


Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн хамт олон үйлдвэрлэлийн дадлагаараа шинэ байшин барьж, барилгын техникчийн ангийн суралцагч Т.Отгонбаатарт бэлэглэлээ. Сургуулийн захирал Д.Баярмаа өчигдөр Т.Отгонбаатарт байшингийн түлхүүрийг нь гардуулав. Тус сургуулийн Залуучуудын зөвлөл гал тогоо болон бусад тавилгыг нь хийж өгчээ.

Хичээл үйлдвэрлэлийн дадлагын ажлаа багш, суралцагчид ийнхүү бүтээлч ажил болгож, Т.Отгонбаатар 3 дүүгийн хамт шинэ байртай боллоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *