Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн, 46 настай эмэгтэй түүсэн самраа сахиж үлдээд, 9-р сарын 21-ний 15:00-16:00 цагийн орчимд алга болсон юм. Түүнийг олоогүй, 8 хонож байна. Үндэсний аврах бригад, тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0257-р анги, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн анги уг эмэгтэйг эрэн хайж байна.
Иргэн Э отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн аж. Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд, самраа сахиж үлдсэн эмэгтэй алга байжээ. Тэд түүнийг хүрээд ирнэ гэж оройдоо харзнасан ч шөнө нь ирээгүй тул маргааш өглөө нь өөрсдөө хайгаад олоогүй гэнэ.
Ингээд түүний нөхөр нь уржигдар /2025.09.22/ 14:40 цагт аймгийнхаа Онцгой байдлын газарт энэ талаар дуудлага өгчээ. Түүний самар түүж явсан Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км зайтай.