Самар түүгээд буцаж явсан 3 хүний 1 нь буцах замдаа алга болоод 5 хонож байна. Тэдний машин Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Илүүрийн голд шаварт суусан аж. Тэр үед Н.Д гэх 35 настай, эрэгтэй алга болсон гэнэ. Уг газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км зайтай. Хүн алга болсон тухай дуудлага 9-р сарын 24-ний өдрийн 18:45 цагт холбогдох байгууллагуудад иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсэг, Хан Хэнтий улсын тусгай хамгаалалтай газар, ар гэрийнхэн нь хамтран, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Самраас буцаж яваад алга болсон залууг 5 хоног хайж байна
