Самраас буцаж явахдаа алга болсон залуугийн цогцсыг олжээ


Хэнтийн нуруунаас самар түүгээд буцаж явсан 35 настай Д гэдэг залуу Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Илүүрийн голоос алга болсон юм. Уг газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км зайтай.

Самар түүгээд буцаж явсан 3 хүнийг буцах замд машин нь шаварт суусан гэдэг. Машинаа шавраас гаргахаар оролдож байх үед уг залуу алга болсон гэж хамт явсан хүмүүс нь онцгой байдлын албанд дуудлага өгсөн юм. Дуудлага 9-р сарын 24-ний өдрийн 18:45 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Мөнгөнморьт сум дахь Цагдаагийн хэсэг, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд хамтран, уг залууг 6 хоног хайлаа. Түүний цогцсыг өчигдөр 10:30 цагт олжээ. Уг залуу хамт явсан хүмүүсээсээ салан явган явж байгаад амиа алдсан уу, өөр шалтгаан байв уу гэдгийг тогтоохоор Цагдаагийн хэсэг шалгаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *