Сун Е Жин: Хүүхдийн бидэнд авчирдаг аз жаргал бол миний хэзээ ч мэдэрч байгаагүй аз жаргал байсан


Өмнөд Солонгосын жүжигчин Сун Е Жин “Celeb Luv ​​Golf” нэвтрүүлэгт оролцохдоо хөтлөгчийн “Та 2022 онд эрүүл саруул хөөрхөн хүүтэй болсон шүү дээ. Одоо бараг 3 нас хүрч байна. Та гайхалтай сайн жүжигчин, сайн ээж хэдий ч бусад эцэг эхчүүдийн л адилаар хүүхэд асрах тал дээр хэцүү зүйлс тулгардаг байх” гэсэн асуултад “Мэдээжийн хэрэг хүүхэд өсгөхөд бэрхшээлтэй зүйлс тулгардаг. Гэхдээ түүний бидэнд авчирдаг аз жаргал бол миний амьдралдаа урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй аз жаргал байсан. Хоёр дахь хүүхдийн хувьд маш сайн бодох хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ хүүхэд үнэхээр хөөрхөн шүү” гэж хариулжээ.

Сун Е Жин, Хён Бин нар хүүгээ олны нүднээс ихэд нууцалдаг. Олон нийт тэдний хүүг эцэг, эхийнхээ хэнтэй нь адилхан болохыг маш их сонирхдог. Сун Е Жин эргэн тойрных нь хүмүүс хүүг нь хоёулантай нь төстэй харагддаг гэж ярьдаг тухай дурдсан байна.

Түүний тоглосон “No Other Choice” кино саяхан нээлтээ хийсэн. Уг киног үзэхээр Солонгосын үзэгчид нийт 1 сая тасалбар хулалдан аваад байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *