УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй уулзлаа. Үүний шалтгааныг олонхын бүлгийн дарга тайлбарлахдаа “Парламентад 2 ч бичигт гарын үсэг цуглууллаа. Цаашдаа яах талаар ярилцлаа” гэв. АН-ын бүлгийн хурал хэзээ товлогдох талаар тодруулах зорилгоор О.Цогтгэрэлтэй уулзсан гэсэн тайлбарыг Ж.Бат-Эрдэнэ өгсөн юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр 14:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгооны асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
МАН, АН-ын бүлгийн дарга нар уулзжээ
