“Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө өсгөж өгнө” гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэсээр энэ оны 10 дугаар сарын 9-нд нэгэн хүн цагдаагийн байгууллагад ханджээ. Иргэн А ийм зарын дагуу 5 удаагийн гүйлгээгээр нийт 13.240.000 төгрөгөө бусад руу шилжүүлсэн байна.
Хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд их тавьдаг болсон. Хэрэв телеграмм аппликэшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй грүпп чатад оруулсан байвал утасныхаа дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийх, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллага зөвлөв.
