УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайтай холбогдсон гэдэг шалтгаанаар албан тушаалыг нь түдгэлзүүлж шалгуулах шаардлагыг УИХ-ын Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд санаачлан УИХ-ын гишүүдээс гарын үсэг зуруулж байсан билээ. Тэгвэл энэ бичиг түдгэлзүүлэх байснаа өөрчлөгдөж огцруулах бичиг болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ тухай өнөөдөр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, С.Бадамсүрэн нар мэдээлэл хийж танилцууллаа. Уг бичигт авлига албан тушаалаа урвуулан ашиглаж нүүрсний хэрэгт холбогдсон байх магадлалтай учир албан тушаалаасаа түр түдгэлзэж шалгуулах хүсэлтийг хүргүүлэхэд УИХ-ын дарга Д.Амабаясгалан шаардлагыг хүлээн авалгүй ард түмнээ төрөө дээдлэх хүндэтгэлийг уландаа гишгэллээ хэмээн үзэж Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь огцруулж шалгуулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ хэмээн дурджээ. Уг бичигт 67 гишүүн гарын үсэг зурж баталгаажуулснаас 34 нь МАН-ын гишүүн бол АН-ын 31 гишүүн гарын үсэг зурж бусад нам эвслээс 2 хүн гарын үсэг зурсан байна. Ийнхүү парламент өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх бол ирэх 7 хоногоос УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудлыг хэлэлцэх нөхцөл албан ёсоор бүрджээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд 67 гишүүн гарын үсэг зуржээ
