Тайгын нууцаас


Хөвсгөлийн тайгад амьтад явах боломжтой жим, дамжин өнгөрөх цэгийг олж камержуулах нь чухал байдаг тухай Улаантайгын УТХГХЗ-ны дарга, Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх нүүр номдоо онцолжээ. Тэдний тавьсан камерт ихэр илийтэй согоо зунаас хойш байнга оржээ. Илий нь нэлээд том болж байтал энэ намар 3 саарал чоно байнга эргүүлсээр саяхан 1 илийг барьсан байна.

Энэ талаар Ж.Төмөрсүх “Байгалийн хууль гэж заримдаа хатуу шүү. Чоно гэдсээ цүдийтэл идэж аваад, толгойг нь зуугаад явж буй зураг баримт камерт үлджээ. Амьдралын үнэн гэж байгалийн хууль юм даа. Үүнийг нотлох, итгэл үнэмшил бий болгож харуулах гэж байгаль хамгаалагчид цаг наргүй зүтгэсээр…… Гоё зураг зөндөө” хэмээн бичжээ. Тайгад орсон цас хүний өвдгөөр татаж байна. Уг камерын зургаас сонирхоно уу!

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *