Сонгинохайрхан дүүрэгт 25 хүн угаартжээ


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 9-р сарын 29-нөөс 10-р сарын 13-ны хоорондох угаарын хийтэй холбоотой дуудлагыг өнөөдөр танилцууллаа. Энэ хугацаанд угаарын хийд хордсон 59 хүн эмнэлгийн тусламж авсан бол 2 хүн амиа алджээ. Уг 2 хүн гэртээ угаартсан байж болзошгүй байна.

Угаартсан хүмүүсийг харьяаллаар нь танилцуулъя.

  • Сонгинохайрхан дүүрэгт 25
  • Чингэлтэй дүүрэгт 7
  • Налайх дүүрэгт 2
  • Хан-Уул дүүрэгт 10
  • Баянгол дүүрэгт 2
  • Баянзүрх дүүрэгт 14
  • Орхон аймагт 1
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *