Байгаль орчны хяналтын чиглэлээр 2025 оны 9 дүгээ сард 153 гомдол, мэдээллийг шалгаж, 115 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 15 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгажээ. Зохих зөвшөөрөлгүй амьтан агнасан, амьтны гаралтай түүхий эд худалдсан хэрэг зонхилсон байна. Ойн дагалт баялаг түүж бэлтгэсэн, газрын хэвлийд дур мэдэн халдсан, ашигт малтмал эрэн хайсан, цооног өрөмдсөн, ус ашигласан, байгалийн ургамал түүж бэлтгэсэн, хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан гэх зөрчлүүд нийтлэг илэрч байна.
3 хэргийг харьяалах чиглэлийн хяналтад, гэмт хэргийн шинжтэй 2 үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 129 иргэн, аж ахуйн нэгжид 82.190.7 мянган төгрөгийн торгууль, 38 иргэн, аж ахуйн нэгжид 125.926.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулсан байна.