НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ удаа дараа зодсон гэх асуудлаар цагдаа, хуулийн байгууллагад шалгагдаж буй талаар мэдээлэл цахим орчинд удаа дараа нийтлэгдэх болсон билээ.
Түүний эхнэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа 22 жилийн турш үйлдсэн их хэмжээний хүчирхийллийг нь дэлгэсэн юм. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өгөхдөө “Одоогийн байдлаар ХУД-ийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгах ажиллагаа явуулж, энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн байна” хэмээн мэдэгджээ.